УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын гэх хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
М.Энхболд нарт холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Өнгөрсөн сарын 26-нд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон ч яллагдагч Ц.Сандуйгийн өмгөөлөгч Г.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
shvvh hurliig neelttei shudraga il tod yawuulah heregtei