ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод энэ сарын 3-13-нд эмэгтэйчүүдийн боксын ДАШТ явагдаж байна.
Нийт 57 орны 200 тамирчин оролцож байгаа тус тэмцээн Буриадын хувьд маш том тэмцээн юм. Тэмцээнд зориулан, соёл урлагийн олон арга хэмжээ болж байна.
Өнөөдөр /2019.10.08/ Улаан-Үд хотын төв талбайд "I love Ulan-Ude” тоглолттой. Тоглолтод Ирина Шагдурова, Валико Гаспарян, Сергей Плотников, “Лаккитон” хамтлаг, Тимур Болотов, Алина Намсараева, Анна Комолова, Чингиз Раднаев, “Угол зрения” орчин үеийн бүжгийн хамтлаг, “Angels” хамтлаг, Алихан Dze нар уран бүтээлээ толилуулна.
Харин 10-нд “Содружество сердец” ардын урлагийн концерттой.
12-ны 18:00 цагаас Буриадын рэп хөгжмийн оддын тоглолт болно. Alihan Dze, DJ Heyul, Bar & Tru, Saryuna Balzhinimaeva нар төв талбайд фэнүүдтэйгээ уулзах юм.13-нд Улаан-Үдийн төв талбайд ДАШТ-ий хаалтын ёслолыг шууд дамжуулан үзүүлж, “GOODLUCK” урлагийн тоглолт болно.
Сэтгэгдэл ( 0 )