Ираны эмэгтэйчүүд цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тэмцээнийг чөлөөтэй үзэх эрхтэй болжээ. Шашны номлогчид эмэгтэйчүүдийг эрчүүдийн уур амьсгал, хагас нүцгэн эрчүүдийн харцнаас хамгаалах ёстой хэмээн номлодог тул сүүлийн 40 жил тус улсын эмэгтэйчүүд хөлбөмбөгийн болон бусад спортын стадионд очих эрхгүй байсан юм.
Өнгөрсөн сард Олон улсын хөлбөмбөгийн холбоо Лалын Бүгд Найрамдах Улсад эмэгтэйчүүдийг цэнгэлдэх хүрээлэнд орох эрхийг нь олгох үүрэг өгчээ. “Цэнхэр охин” гэж алдаршсан хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч Сахар Ходаяри тэмцээн үзэхийн тулд эрэгтэй хүүхдийн хувцас өмсөж, цэнгэлдэх хүрээлэнд орохыг оролдсоныхоо төлөө шоронд хоригдохоос айн өөрийгөө шатааж, амь насаа алдсаны дараа энэхүү чиглэлийг өгсөн байна.
Энэ пүрэв гарагт Тегераны Азади цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн ДАШТ-ын эрхийн төлөө тоглох Ираны, Камбожийн тэмцээний тасалбар богино хугацаанд зарагдаж дуусжээ.
Хэдийгээр эмэгтэйчүүдийг цэнгэлдэх хүрээлэнд орохыг хууль, тогтоомжоор хориглоогүй ч энэхүү бичигдээгүй дүрэм чанд мөрдөгддөг байжээ.
Сэтгэгдэл ( 0 )