“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.09/ Дорноговь аймгийн Сайншанд хотод үргэлжилж байна. Нутгийн удирдлагын ордны хурлын зааланд төр, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аймгийн иргэд, малчид, сэтгүүлчид, хуульчид, инженерүүд оролцсон 110 гаруй хүн оролцож байгаа юм.
Дорноговь аймаг ашигт малтмалаар баялаг бөгөөд хайлуур жонш, гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, алт, зэс, никель, уран, төмөр, хром, гянт болд, цагаан тугалга зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогдсон байдаг байна. Дорноговь аймагт 2016 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар тусгай зөвшөөрлийн тоо нийт 561 байсан бол өнөөдрийн байдлаар 359 болж 202 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй өрнөж буй аймаг ч сүүлийн жилүүдэд ийнхүү аймгийн удирдлагуудын зүгээс хяналт, шалгалтаа сайн явуулж иржээ.
Аймгийн иргэд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой санал, шүүмжлэлээ хэлж байна. Хэлэлцүүлгийг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )