Японы эрдэмтэд 43 хэлээр хөрвүүлдэг төхөөрөмж бүтээжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль, Осака хотын их сургууль, Васеда их сургуулийн эрдэмтэд хамтран 43 хэлээр хөрвүүлж, тус бүрийнх нь хэлийг анхан, дунд, ахисан шатнаас нь сургах зориулалттай төхөөрөмж бүтээжээ. Сүүлийн гурван жилийн туршид хөгжүүлсэн энэ төхөөрөмжийг “MUAMA” гэж нэрлэсэн байна. Дуу хураах төхөөрөмж шиг хэлбэртэй “MUAMA” төхөөрөмжөөр сонгогдсон аль нэг хэлээр ярихад нөгөө хэл рүү чөлөөтэй хөрвүүлэх чадвартай бөгөөд хүссэн бүх зүйлээ орчуулах боломжтой аж. Цаашид уг төхөөрөмж ашиглан текст хэлбэрээр буулгах боломжтой гэж зохион бүтээгчид нь мэдээлжээ.

Түүнчлэн уг төхөөрөмжийг гар утастайгаа холбон ашиглаж ч болох аж. Одоогийн байдлаар уг төхөөрөмжийн үндсэн үнийг 500-1500 ам.доллар гэж төлөвлөж буй бөгөөд хэл сурах зургаан үе шатын хичээлийг татаж авахад нийт 3000-9000 ам.доллар зарцуулах юм байна. Өөрөөр хэлбэл хэлний түвшнээс хамаарч хичээл, сургалтын хөтөлбөрийнх нь үнэ өөр хоорондоо харилцан адилгүй байх юм. Одоогоор уг төхөөрөмжийг Ebay, Amazon, Alibaba зэрэг цахим худалдааны сайтуудаар захиалан, худалдаж авах боломжтой аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.115) 2019 оны 10 сарын 10

Mongolia

0  |  0
Top