Өдгөө 72 настай, дэлхийн рок попын домог Элтон Жон Монголын "The Hu" хамтлагийг сонсдог гэдгээ твиттер хуудаснаа жиргэжээ.
Монгол хэл, үндэсний хөгжмийн урсгалаараа бүтээл туурвидаг "Хү" хамтлагийг тэрбээр сүүлийн үед ихэд таашаан сонсох болсон гэнэ.
Элтон Жон "Rocket Hour" хөгжмийн хөтөлбөрөө 2016 оноос хойш хөтлөн явуулж байгаа юм. Тэрбээр нэвтрүүлгийнхээ шинэ дугаарт "Хү" хамтлагийн "Yuve Yuve Yu" дууг онцолсон гэдгээ ч хэлээд амжив.
Монгол Улсаас анх удаа "Billboard" жагсаалтыг тэргүүлж түүхэн амжилт тогтоосон "Хү" хамтлагийн амжилт үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )