Чех хоккей тоглож, шилдэг хаалгач болов

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Английн “Челси” багийн хаалгач асан Петр Чех Английн хоккейн багтай гэрээ байгуулжээ. Чехийн шинэ баг нь хагас мэргэжлийн “Гилдфорд Феникс” бөгөөд өчигдөр Чех шинэ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийжээ.

“Суиндон Уайлд Кэтс”-ийн эсрэг тоглолтод Чех нэг талдаа “Арсенал”, нөгөө талдаа “Челси”-гийн логотой дуулга өмссөн байсан нь олны анхаарлыг татсан.

Хоёр гоол алдсан ч тэрээр буллитээр ялагчийг тодруулахад хаалгаа сайн манаж, ялалт байгуулан, шилдэг тоглогчоор шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top