“Оюу Толгой” төслийн ил уурхайн баяжмалын гарц III улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар, өмнөх улиралтай харьцуулбал 27 хувиар буурсан гэж “Turquoise Hill Resources” компанийн III улирлын тайланд дурджээ. Баяжмал дахь зэсийн гарц 28.5 мянга орчим тонн, алтны гарц 15.6 мянган гаруй унц болсон аж.
Зэсийн гарц 27.8 хувиар, алтны гарц 66.8 хувиар тус, тус буурчээ. Энэхүү буурах болсон шалтгаан нь баяжуулах үйлдвэрийн засварын ажилтай холбоотой гэж Рио Тинто үзэж байна. Уурхайн төлөвлөгөөний дагуу үлдсэн хугацаанд зэс, алтны агууламж буурах аж. Харин гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
OT mongoliin zasgiin gazraar mon ih daajignaj bainaa.Dandaa shantaaj hiideg baliar novshnuud.OT g hasraagaad ogooch Eronhii saidaa .Usnii tolboroo nehehd l boloh yum bish uu
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум