Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой тохиож байна. Ойн баярын хурал Улаанбаатар хотноо болж тус салбарын ачааг нуруундаа үүрч яваа 21 аймаг, нийслэлийн нийтийн аж ахуйн байгууллагын хамт олон салбарынхаа өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцлээ. Мөн тэд шилдгүүдээ тодруулсан байна. Энэ үеэр Баянхонгор аймгийн "Чандмань Баянхонгор" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь "Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын шилдэг байгууллага"-аар шалгарчээ.
Э.Энхбат захиралтай тус байгууллагын хамт олон өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц бололцоог дайчлан хүүхдийн цэцэрлэг бүхий офиссын барилга, спорт заал зэрэг бүтээн байгуулалтыг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн бол иргэдэд хүрч үйлчлэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргаж чаджээ.
Сэтгэгдэл ( 1 )
энд голд нь зогсож байгаа тагдгар залуу илүүдсэн юм биш үү