Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас хамгийн үнэтэй спортын брэндүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Бид спортын брэнд компаниудын чансааг танилцуулсан. Энэ удаад брэнд спортын үйл явдлуудыг толилуулж байна.
СПОРТЫН ҮЙЛ ЯВДАЛ, УРАЛДААН ТЭМЦЭЭН
1. Супербоул, $780 саяын үнэлгээтэй

“Kantar Media”-д бичсэнээр энэ жил Супербоулын тэмцээнийг дамжуулаад CBS 382 сая долларын ашиг зар сурталчилгаанаас олсон байна. Өнгөрсөн жил NBC 408 саяын ашигтай ажиллаж байв.
2. Зуны олимпын наадам, $375 сая

NBC телевиз 2016 оны Риогийн олимпын наадмын нэвтрүүлгийн зар сурталчилгаанаас 1.2 тэрбум ам.долларын ашиг олсон. Гэхдээ энэ нь 2012 оны Лондоны олимпоос дутуу байлаа.
3. NCAA дивизионы сагсан бөмбөгийн тэмцээний финал, $300 сая

“Гуравдугаар сарын солиорол” хэмээх финалын цувралын үеэр телевизийн зар сурталчилгааны орлого 1.3-1.6 тэрбум ам.долларт хүрдэг байна.
4. Хөлбөмбөгийн ДАШТ, $282 сая

2018 онд ОХУ-д болсон ДАШТ-ийг 2.49 сая хүн үзсэн нь Бразилд болсон ДАШТ-ээс 27 хувь илүү байлаа.
5. Америк хөлбөмбөгийн Оюутны АШТ, $255 сая

Энэ тэмцээний плей-оффыг дамжуулах эрхийг ESPN жилийн 470 сая ам.доллароор авчээ.
6. WrestleMania, $245 сая

WrestleMania энэ жил “Метлайф-стэдиум”-д 16,9 сая долларын ашигтай ажиллаад байна.
7. УЕФА-гийн Аваргуудын лиг, $168 сая

Аваргуудын лиг, Европын лигийн дамжуулалтаас УЕФА дунджаар 3.52 тэрбум доллар олдог.
8. Кентакки дахь морин уралдаан, $155 сая

2018 онд “Черчилль-Даунс” морин тойруулга шинэчлэл хийж, шинээр 1800 суудалтай болсон нь орлогыг нь энэ жилээс нэмэгдүүлж эхэлжээ.
9. Өвлийн олимпын наадам, $150 сая
.jpg)
2018 оны Өвлийн олимп олон нийтийн сүлжээг эзэлсэн. Албан ёсны материалуудыг 300 сая үзэгч үзэж, бичлэгүүд нь 1.6 тэрбум хандалт авчээ.
10. Major League Baseball, $122 сая

2018 оны финалын “Бостон Ред Сокс”, “Лос-Анжелес Дожерс” багийн тоглолтын дундуур гаргасан 30 секундийн рекламын үнэ 500 мянган ам.доллар байлаа.

Сэтгэгдэл ( 0 )