А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурал маргааш болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 07-ны өдөр хуралдуулж, тэдний гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон билээ.

Яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарт хамаарах эл шүүх хуралдаан маргааш /2019.10.22/ 09:30 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top