Хүн дайрч гэмтээсэн этгээд найз охиныдоо нуугдаж байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Өнгөрөгч шөнийн 23:00 цагийн орчимд Ховд аймгийн цагдаагийн газарт бүлэг этгээд автомашинаар хүн мөргөөд зугтсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Улмаар Ховд аймаг дахь Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид сэжигтнүүдийг шуурхай илрүүлж, дайчлан баривчилсан байна.

Уг хэргийн хохирогчийн биеийн байдал хүнд, ухаангүй байгаа ба ослын улмаас хоёр хөл хугарсан, тархи гэмтсэн гэх оноштойгоор Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сэжигтнүүдийн тухайд, осол хэрэг гарах үед дөрвүүлээ байсан бөгөөд тус аймгийн Жаргалант сумын харьяат 20 настай эрэгтэй Д гэгч тухайн үед жолоо барьж явсан нь шалгалтаар тогтоогджээ.

Тэрбээр цагдаагийн байгууллагад “Өөрийгөө хүн дайрсан гэж мэдээгүй” хэмээн мэдүүлсэн бөгөөд сэжигтнийг найз охиныхоо гэрт нуугдаж байхад нь саатуулжээ. Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БОЭТ(66.181.161.44) 2019 оны 10 сарын 23

Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв гэж байдаг. Нэгдсэн эмнэлэг биш

0  |  0
Top