Одоогоос хоёр жилийн өмнө Ц.Сандуйгийн туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ иргэн Г.Доржзодовтой холбоотой мэдээллийг өгсөн байдаг.
Тэгвэл энэ оны гуравдугаар сард иргэн Г.Доржзодов нэр төрөө сэргээлгэхээр А.Ганбаатарыг шүүхэд өгчээ. Түүний нэхэмжлэлтэй шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд товлогдсон байна.
Энэ талаар Г.Доржзодов ярихдаа "Намайг шалгаж байгаа болон шалгаж дуусаагүй хэрэг олон бий. Харин миний нэхэмжлэлтэй иргэний шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болно. Миний нэр төрд А.Ганбаатар 2017 онд хэвлэлийн бага хурал хийхдээ халдсан. Нэхэмжлэлээ өнгөрсөн гуравдугаар сард гаргасан. Анхны хуралдаан нь товлогдсон" гэх мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Хонгилын шүүгчид нь хэвээрээ байхад шүүхэд итгэх хэрэг байна уу. Тэд М Энхболдыгоо хамгаалахаа мэдэх байлгүй дээ.