Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

АТГ-аас өнгөрсөн оноос эхэлж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Шалгалтын явцад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Бямбацогт, М.Билэгт, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Б.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Н.Энхболд нараас гадна дэд сайд Ж.Сауле, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осор, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хааж, гэм буруугүй гэж үзсэн байдаг. Харин бусад хэрэгт нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байсан юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан байна. Улмаар саяхан хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх үндэслэлээр шүүх өнөө, маргаашгүй гэм буруутай эсэхийг нь дэнслэхэд бэлэн болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ueveh(103.57.94.54) 2019 оны 10 сарын 22

gyls yaliig n uguud yavuulaach JDU holbogdson garuud gaduur tom mashin unaad hanhlzaad bh yum yaaj noirtoi honodog bnaa

0  |  0
Top