Сайд асан Б.Батзоригийн хэргийг ПРОКУРОРТ БУЦААЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Прокурорын байгууллагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан байдаг.

Харин шүүхээс уг саналыг хүлээж аваагүй бөгөөд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, өнөөдөр /2020.04.22/ Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан юм.

Товын дагуу шүүх хуралдаан өглөөний 10.00 цагт эхэлсэн ч шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн, хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top