ШУУРХАЙ: Шүүхээс Б.Батзориг нарын хэргийг ПРОКУРОРТ буцаалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнийг яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.11.18/ боллоо.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон хурлаар шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаалаа. Энэхүү шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Батзориг нар өмгөөлөгчдийн хамт оролцсон юм.  

УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх хэрэгт буруутгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.119.161) 2019 оны 11 сарын 18

Yer n tegeed prokuroruud n ajlaa hiij chaddagguin bishvv? Bainga n dutuu murdsun gehiin shuuhees n

0  |  0
иргэн(202.179.25.28) 2019 оны 11 сарын 18

яллагдагчаар татагдсан хулгайч авилгачин нь их хуралд сууж байдаг ийм бузар парламент монголоос өөр байдаг болов уу

0  |  0
Top