ШУУРХАЙ: Яллагдагч Б.Батзориг шүүх хуралдаа оролцохоор ирлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд хамаарах хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг 14.00 цагт товлосон ч хараахан эхлээгүй байна.

Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болох энэхүү шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Батзориг өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирээд байна. 

УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх хэрэгт буруутгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.161.13) 2019 оны 11 сарын 18

ireeduig in helchihuu 2 jil l usreed uguh biz

0  |  0
Top