Сайд асан Б.Батзоригийг ӨНӨӨДӨР шүүнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Өнгөрөгч 2018 оноос эхэлсэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт Алигатай тэмцэх газраас нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.

Улмаар, өнгөрсөн есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 14:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болохоор тов гараад байна.

Нийслэлийн прокуророос, УИХ-ын гишүүн Б.Батзориг болон Д.Энхбилэг, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, Б.Одхүү нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн  22.1.2, 22.1.3, 22.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top