Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж, дараах шийдвэр гаргалаа.
Тус шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан байна. Түүнчлэн яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан аж.
Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 болон 17.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 14 )
Эд нар шударгаар хэргээ хүлээчихэд яадаг байнаа?!?!?! Ард түмний хоолыг булааж идчихээд яасан цададгүй юум бэ? Өдийд бөөлжиж баймаар..., ёроолгүй савнууд вэ? Хуулийнхныг үндэс сууриар нь өөрчилж байж( үгүй хийж) улс орон хөгжих байх даа
Энэ Энхбат гэдэг залуу нь алдлаа даа томчуудын хөлд үрэгдэв бололтой
Avsan humuus ni yah ym be?? avahgui geed bhad hucheer ene humuus ogooguil bailtai. bosoo togtoltsootoi manai ulsad tom darga nariin shiidverees bolj dooguur humuus ni tug tahiuldag bolloodoo odoo ch bur
мэргэжлийн жүжигчид болчихжээ энэ гэмт хэрэгтэн шүүх гэх мэт хөөн хэлэлцэх гэдэг сонин юм гаргацан
Дараагийн тоглоом нь эхэллээ дээ. Худлаа нээх хэрэг шийдэх гэж байгаам шиг шуугиан дэгдээгээл баахан сунжирна буцна дахина тэгсээр замхарна
Ed nar yasiin?
Ed nar yasiin?
Ed nar yasiin?
Ed nar yasiin?
Ed nar yasiin?
Содбаатар Цэрэнбат Ундраа нар үлдэж байга юм уу
хөөн хэлэлцжх хугацааг дуусгаж раднаасэддэх юм байна л паа
нийгмийн хог шххрууд гэж хэн вэ гэдэгт эхлээд хариулах ёстой, Бид гудамжинд гутлаа чирээд гуйлга гуйж хог түүж яваа хүмүүсийг л хог шаар гэж боддог үгүй ээ тэд биш тэд бод аз жаргалаа бусдад дээрэмдүүлсэн зүгээр л азгүй нэгэн. Харин жинхэн хог шаарууд бол батзориг түүний хамсаатнууд тэд нийгмийг букарлаж бусдын хоолыг боломжийг аз жаргалыг хулгайлж дээрэмдэж байдаг хог шаарууд
Буцаасаар байгаад сонгууль хүргэчихээ мэднээ наадуул чинь