Сайд асан Б.Батзоригийн хэргээр ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ бичлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, УИХ-ын гишүүн, яллагдагч Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногийн даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргасан билээ.

Тодруулбал, тус шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 болон 17.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Шүүхийн энэхүү шийдвэрийг нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлжээ.

Ингэснээр Б.Батзориг нарын хэргийг шүүхийн хялбаршуулсан журмаар бус ердийн байдлаар шийдэхээр болсон байна. Хэрэв прокурор эсэргүүцэл бичээгүй бол Б.Батзориг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийг шүүхийн хялбаршуулсан журмаар буюу шүүгдэгч нь учруулсан хохирлоосоо төлөх боломжтой дүнгээ хэлж, прокурор зөвшөөрвөл ял “наймаалцаж” болохоор нөхцөл байдал үүсээд байсан юм.

Харин прокуророос эсэргүүцэл бичсэн учир хэргийг шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй болж, Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх гэсэн заалтаар шийдвэрлэх болжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шудрага(202.126.88.214) 2019 оны 11 сарын 30

Огцруулж шоронд хий. Бас банхарын хөшөөний хэргийг,утаагүй зуухны хэргийг , БЗД-ийн ордоны барилгын хэргүүдийг сэргээж шалгаарай. Маш их булхай луйвар бий

0  |  0
Монгол хун (66.181.178.152) 2019 оны 11 сарын 30

Прокурорт ард тумнийхээ нэрийн омноос Баяр хургэе, Хялваршуулах хуулиа ард олондоо танилцуулаарай, янз бурийн юмыг 76 баталдаг юм байна, арай Батзоригт зориулж батлалцсан юм биш биз

0  |  0
Irgen(60.227.64.130) 2019 оны 12 сарын 03

Hahahahaha ulsad terbumiin hohirol uchruulj alban tushaalaa urvuulan ashiglasnaa huleen zuvshuurchuud bhad tegeed 40.0 saya tugruguur torgood UIH gishuunees ni boliulchih yum uu hahahahahha iim bol shuuh ch bgaad yahiin 40.0 saya bol ed nariin huvid zugeer l ugloonii tsai gedegtei adilhan bh blgui ... hahahaha ineedem yumdaa

1  |  1
Гага(122.201.24.225) 2019 оны 11 сарын 30

Хялбаршуулсан журам нь дарга нарт үйлчилдэг; өөрөөр хэлбэл хэргийг хөнгөрүүлнэ гэсэн үг байхнээ.Жирийн ард бол шууд л аавын хар гэрийн мухарт...

1  |  0
х(124.158.110.82) 2019 оны 11 сарын 30

хялбаршуулсан журмыг гуйвуулж болохгүй ш дээ. хүнлэг энэрэнгүй нийгэмд хамгийн чухал зүйл

1  |  1
ЖИДҮҮЧДИЙГ БҮҮ СОНГО(122.201.21.191) 2019 оны 12 сарын 01

ЗӨВ!!! ХУУЛЬ ГУУЛЬ БОЛЖ ДУУСЛАА Ш ДЭЭ !!!

2  |  1
21(124.158.110.82) 2019 оны 11 сарын 30

прокурорууд эгэл ард түмэндээ хүнлэг, энэрэнгүй хандах цаг болсон

3  |  0
Top