УИХ-аар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Ирэх онд аймгуудад тавьсан хөрөнгө оруулалтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 131 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа. Энэ нь зарим аймгаас 10 дахин их төсөв суулгасан үзүүлэлт бөгөөд ганц Бэрх тосгонд 27.8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь Булган, Завхан, Дорнод, Орхон, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дундговь аймгуудын төсвөөс давсан байна.
Хэнтий аймгийн төсвийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Монгол Улсын 2020 оны төсөвт Хэнтий аймагт 131 тэрбум төгрөг суулгасан байна. Та Хэнтий аймгаас сонгогдсон гишүүний хувьд үүнд тайлбар өгнө үү?
-Шүүмжлэлийн дагуу би тооцож үзсэн. Үндэсний хэмжээнд явж байгаа төслүүдийг тойргийн хэмжээний хөрөнгө оруулалттай холих юм бол харилцан адилгүй дүн гарч таарна. Жишээ нь, цэвэрлэх байгууламж барьж байгаа газар аль нэг гишүүний тойрогт багтана. Дарханы замыг тухайн гишүүнтэй нь холбовол том дүн гарна. Тэгэхээр өмнөх Засгийн газрын үед Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэр гараад Азийн хөгжлийн банкнаас хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд Засгийн газар шугам сүлжээ шинэчлэхтэй холбоотой 7-11 төслийг хэрэгжүүлэх ёстой. Д.Оюунхорол гишүүн сайд байх үедээ энэ асуудлыг шийдсэн. Өөрөөс нь тодруулбал тодорхой хариулт өгөх байх. Түүхэн аялал жуулчлалтай холбоотой асуудал олон жил яригдсан. Тиймээс асуудлыг том агуулгаар нь харах учиртай.
-Ерөнхий сайд болон Таныг тойрогтоо том мөнгө тавьсан гэж шүүмжилж байгаа шүү дээ?
-Хувь хүнтэй холбоотой асуудал байвал надтай ярьж болно. Гэхдээ эхэлж байгаа төслүүдтэй холбоотой худал мэдээлэл өгч болохгүй. Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлэх төслийг хардах нь сайн зүйл биш. Нөгөө талаараа хангалттай төсөл ч бас биш. Өвөр Монголын өөртөө засах оронд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай төслүүд хэрэгжиж байна. Гэтэл Монгол Улс анх удаа 19 сая ам.долларыг тавьчихаад, эргэн тойронд нь маргаан гаргаж байна. Бид ийм жижиг байж болохгүй.
-Бэрх тосгонд 28 тэрбум төгрөг тавьсан. Үүнийг юунд зарцуулах вэ?
-Дулааны станц барих юм. Бэрх тосгон хөлдөх гэж байгаа. Үүнийг Ерөнхий сайд өөрөө очихдоо шийдсэн. Ерөнхий сайдын эрхэд би халдах эрхгүй. Бэрх, Бор-Өндөр, Тахилгат тосгод нь сум биш учраас хөрөнгө оруулалтын гадна талд үлддэг. 3000 хүнтэй тосгон хөлдчихвөл амаргүй нөхцөл байдал үүснэ.
Сэтгэгдэл ( 9 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913
Юу гэсэн үг вэ? Бид ийм жижиг байгаа нь бодит боломжоос үүдэлтэй шүү дээ. Монгол улсын энэ жилийн төсвийн орлого чүү чамай 4 тэрбум доллар хүрэх үү гүй юү байгаа. Манай эдийн засгийг тун өөдрөгөөр харахад ДНБ нь 15 тэрбум доллар хүрэхгүй. Ийм байж бид Хятадын нөөлгөнд хөгжиж байгаа ӨМӨЗО-той барьцах хэрэг үү? Хөлийнхөө хэрээр хөнжлөө жийе. Мөрөөрөө мөөмөө унжуулъя. Бид ч өртэй иргэд шиг байя. Чи ч ядуу орны удирдагч шиг бай. Раамандаа яйжиганая. Тэр 130 тэрбумынхаа учрыг Оюунхоролтойгоо цуг сууж байгаад тайлагнаарай.
Humuusee mongoldoo l horongo oruulalt hiisen l bol boloo bishuu! Ingeed ali neg heseg ni hogjij l baig l daa!
Юу солиороод байгаа юм. Тэр Өвөрмонгол энд ямар хамаа байнаа. Энэ хүүхэд их галзурч байнаа.
Юу
НААД ОЮУНХОРОЛ ГЭГЧ НӨХРИЙГ ИРЭХ ЖИЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ САНААГАА АМРААХ ЮМСАН. ДАНДАА ХУТГАЖ ЯВАХ ЮМ .
СУПЕР ПОП. ПОП -ОПЕРА
Би Бренда, Грегтэй олон жилийн турш гэрлэсэн. Гэсэн ч нөхөр маань намайг хуурч байгаа гэж хэлээд бид хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Байна. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг бичиж, 24 цагийн дотор нөхрөө эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбог
mongolchuud ulsaa gej bodokhoosoo umnu amia , songogdson toyrog gej tenegtekh yum , tomoor bodooch , jiriin irged ,ni ch , ikh khurlyn gishuun ni ch yalgaaguy , chingis khentiid turchikhsun ni khurelsukh , oyun -erdeniin buruu bish