Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Үндэсний бөхийн нэрт тайлбарлагч Монгол Улсын начин А.Ганбаатар агсны нэрэмжит музейн нээлт талийгаачийн төрсөн нутаг Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд боллоо. Музейн нээлтэд А.Ганбаатар агсны гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, түүний шавь нар, Монгол Улсын начин чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Д.Багахүү, аймгийн хурц арслан Т.Энхтайван болон найз нөхөд нь хүндэтгэн оролцлоо. Музейд А.Ганбаатар агсны хэрэглэж байсан Үндэсний бөхийн зодог шуудаг, малгай, дээл, ном бүтээлийг дэлгэн тавьжээ.
А.Ганбаатар агсан нь 1983 оноос хойш тасралтгүй 30 гаруй жил бөх тайлбарлагчаар ажилласан бөгөөд, түүний үндэсний бөхийн спортод оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм. Мөн тэрээр Монголын Үндэсний бөхийн холбооны цэцийн гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан бөхөд хайртай нэгэн байлаа.
Талийгаачийн дурсгалыг хүндэтгэн түүний гэр бүл, Өмнөговь аймгийн удирдлага, нутгийн зон олон, найз нөхөд, үндэсний бөх, чөлөөт бөхийн хамт олон, шавь нар нь нэгдэн, А.Ганбаатар агсны хөшөөг 2014 онд бүтээн босгосон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913