2026 оны Улсын их баяр наадамд аймгийн начин цолноос улсын харцага цол руу шууд харайгаад буй бөх бол Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул, аймгийн начин Батбаярын Сундуйжав болоод байна.
19 настайдаа Завхан аймгийн наадамд барилдаж, аймгийн начин цол хүртсэн одоо 22 настай энэ залуу энэ жил аймаг, сумын наадамд зодоглоогүйгээр шууд улосын наадамд ирж барилдаж байгаа ажээ.
Тэрбээр Нэгийн даваанд аймгийн харцага М.Анхбаярыг
Хоёрын даваанд улсын начин Н.Мустафаг
Гурвын даваанд улсын начин Э.Ванданцэрэнг
Дөрвийн даваанд улсын аварга О.Хангайг
Тавын даваанд улсын заан Б.Серикийг
Зургаагийн даваанд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарыг тус тус давчихаад байна.
Долоогийн даваанд 22 настай залуу хүчтэнийг 22 насандаа улсын баяр наадамд түрүүлж байсан улсын арслан Э.Оюунболд амлалаа.


Сэтгэгдэл ( 0 )