Спортын төрлөө сольсон алдарт тамирчид

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Премьер лигийн “Челси”, “Арсенал” багуудын домогт хаалгач Петр Чех Их Британийн хоккейн “Гилдфорд Феникс” багтай гэрээ байгуулсан нь олны анхаарлын төвд хэвээр байна. Чех мэдээж хаалганд зогсоно, гэхдээ спортын огт өөр төрлөөр шүү.

Ингээд Чех хоккейчин болсныг тохиолдуулан, өөр бусад хөрвөх чадвартай тамирчдыг танилцуулъя. Майкл Жордан бейсбол, Усэйн Болт хөлбөмбөг тоглож байсныг мартаагүй биз дээ.

Лоло Жонс: гүйлтээс бобслейд

Америкийн хөнгөн атлетикч Лори “Лоло” Жонс өвөл, зуны олимпод оролцсон цөөхөн хэдэн тамирчны нэг. Жонс саадтай гүйлтийн 60, 100 метрийн зайд уралдаж байв. 2008, 2010 онд танхим доторх ДАШТ-д түрүүлсэн ч 2008, 2012 оны олимпын наадамд медаль хүртэж чадаагүй. Гэвч Жонс олимпын медаль авах мөрөөдлөө хаясангүй. “Өвөл зун, ямар спортын төрөл гэдэг надад огт хамаагүй. Би олимпын медаль л авмаар байна” гэж тэр ярьж байлаа.

Ингээд бүсгүй бобслейг сонголоо. Шинэ спортоороо амжилт гаргахын тулд 13 кг жин нэмлээ. Бобслейн Дэлхийн Цомоос медаль авч, амжилт тун удалгүй ирсэн юм. 2013 онд дэлхийн аварга болсноор АНУ-ын шигшээ багт дуудагдлаа. Сочигийн олимпод медаль авч чадаагүй ч Лори Жонс сэтгэл хангалуун буцаж ирсэн юм.

Усэйн Болт: Хөлбөмбөг дэх аянга

Олимпын найман удаагийн аварга түүнийг аянга, цахилгаан хэмээн нэрлэдэг. Яагаад гэвэл тэр дэлхийн хамгийн хурдан хүн. 2017 оны ДАШТ-д цолоо хамгаалж чадаагүй Болт зодог тайлснаа зарласан юм. Дасгалжуулагч болох нь гэтэл Болт мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэж мэдэгдлээ. Английн “Манчестер Юнайтед”-д тоглох хүсэлтэй гэсэн ч чанарын шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Болт “Борусси” (Дортмунд) багт бэлтгэл хийж, Австралийн “Сентрал Кост Мэринерс” багт элсэн, “Макартут Юнайтед” багтай хийсэн нөхөрсөг тоглолтод анхны гоолоо оруулсан билээ. 2018 оны хоёрдугаар сард Болт багаа орхисон. Нэг ярилцлагадаа тэр насан туршаа идэх хөрөнгөтэй тул хөлбөмбөгийг зүгээр хобби болгон тоглох дуртай гэж хэлсэн байдаг.

Флоран Маноду: Усанд сэлэлтээс гар бөмбөгт

Францын Флоран Маноду 50 метрийн зайн усанд сэлэлтийн олимпын аварга. 2016 оны Риогийн олимпын дараа тэр хэсэг зуур амарч, ирээдүйн төлөвлөгөөгөө бодно гэж хэлж байв. Түүний төлөвлөгөө нь усанд сэлэлтийн спортоо гар бөмбөгөөр солих байлаа. Флоран багаасаа гандбол тоглож байсан тамирчин. Францын гандболын нэгдүгээр лигийн “Экс-ан-Прованс” багт элсээд амжилт ололгүй, усанд сэлэлтдээ эргэн ирсэн юм. Одоо тэр Токиогийн олимпод усанд сэлэлтээр орохоор бэлтгэж байна.

Майкл Жордан: Бейсбол андуурал байлаа

1993 онд НБА-д гурав дараалан ялсныхаа дараа Жордан сагсан бөмбөгөөс залхлаа, бейсболд шилжинэ гэж ярьж байв. Шинжээчид түүнийг тамирчны хувьд ямар ч нөөцгүй болж гэж үзэж байв. Мэргэжлийн бейсболын “Чикаго Уайт Сокс” баг Жордантай гэрээ байгуулж, Майкл 127 тоглолтод гарсан юм. Гэвч бөмбөг оносон цохилтын хувь тун бага байлаа. Хоёр жилийг бейсболын талбайд өнгөрөөсөн Майкл Жордан 1995 онд сагсан бөмбөгтөө эргэн ирсэн билээ.

Примож Роглич: Трамплинаас дугуйн спортод

Словений Примож Роглич цанатай трамплины тамирчин байлаа. 17 настайдаа залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, 2007 онд нь залуучуудын дэлхийн аварга болов. Амжилт арвин явж байсан ч хүнд гэмтэл авлаа. Гэвч залуу хүү бууж өгсөнгүй. Тэмцсээр 2011 онд Германы Оберстдорфт 183 метр харайж чадсан нь түүний хувийн дээд амжилт байв. Гэвч шигшээ багт дуудагдсангүй,  трамплинаар амжилт гаргахгүй нь гэдгээ ойлгосон тэрээр спортын төрлөө солихоор шийдсэн юм.

2013 онд тэр мэргэжлийн дугуйн багтай гэрээ байгууллаа. Жилийн дараа Азербайжаны тэмцээнд түрүүлж, анхны түрүүгээ авав. Удалгүй Нидерландын “Jumbo-Visma” багт элслээ. Словений аварга болж, “Жиро д’Итали” уралдааны ес дэх гараанд түрүүлсэн нь түүний хамгийн том амжилт. “Рио-2016” олимпод Примож хувийн уралдаанд 10 дугаар байр эзэлсэн. Өнгөрсөн есдүгээр сард Норвегт болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Рогличод цанаас илүү дугуй зохиж байгаа нь мэдээж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
Top