Оюу Толгой төслийн гол хөрөнгө оруулагчид болох Рио Тинто, Туркойз Хилл Ресурс компанийн төлөөлөл зээлдэгч нартай уулзаж, эхнээсээ үр дүн гаргаад эхэлжээ.
“Оюу Толгой”-н гүний уурхайн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн юм. Тодруулбал, хөрөнгө оруулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор өсөх магадлалтай байгаа билээ. Дээрх зардлыг нэмж тооцохгүйгээр тусдаа “Оюу Толгой” төслийг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцын төсөл санхүүжилтээ хүлээж байгаа юм. Цахилгаан станцын төсөлд нэг тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд шинжээчид хэд, хэдэн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татна гэж тооцож байна.
“Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийг шалгасан УИХ-ын дүгнэлтэд “Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ буюу Дубайн гэрээг нягтлан судалж хүчингүй болгох санал багтсан билээ. Монголын талын өрийн үлдэгдэл “Оюу Толгой” төсөлтэй холбоотойгоор 2039 онд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар болж магадгүй гэсэн таамаг тооцоо байна.
Сэтгэгдэл ( 0 )