Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн есөн дүүргийн 169 хороонд өмгөөлөгч нар ажиллаж иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )