Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн 15 дугаар гудамжинд иргэн Н-ын гэрээс Булган сумын дөрөвдүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй/ энэ сарын 23-нд 07:00 цагт гараад сураггүй болжээ.
Мөн өдрөөс тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул Ховд голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт аравдугаар сарын 25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг завь, нэг автомашинтай аравдугаар сарын 25-ны өдрийн 15:50 цагаас эхлэн Ховд голын модон гүүрнээс Бугат сумын Цагаантүнгэ багийн “Хар-Үзүүр” гэдэг газар хүртэл 5 км усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон байна. Эрэл үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )