“Сүүлийн 10 жилд Монгол Улс олон улсын нэмүү өртгийн сүлжээнд дорвитой ахиц гаргаагүй”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Манай улс  Европын холбоо, Япон зэрэг томоохон зах зээлүүдэд бараа бүтээгдэхүүнээ экспортлох онцгой эрхтэй. Тодруулбал, эдгээр зах зээлүүд  Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнд тодорхой хөнгөлөлт, таатай нөхцөл үзүүлэхээр тохиролцсон байдаг. 2006 оноос хойш Монгол Улс Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн нэмэх (GPS+) гэсэн ангилалд багтах болсон юм. Гэхдээ энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг дурдах хэрэгтэй.

Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд оролцох Монгол Улсын оролцоо хязгаарлагдмал хэвээр байна гэж судлаачид үзэж буй.  Дотооддоо үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнүүдийнхээ түүхий эд, үйлдвэрлэлийн орцын ихэнх хэсгийг импортоор авдаг. Энэ нь олон улсын нэмүү өртгийн сүлжээний хамгийн төгсгөлд буюу худалдан авагч байдлаар оролцож байна гэсэн үг юм.

 Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг гол төлөв уул уурхай, олборлох үйл ажиллагаанд төвлөрч буй нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжөөгүйтэй холбоотой. Сүүлийн 10 жилд олон улсын нэмүү өртгийн сүлжээн дэх Монгол Улсын оролцооны түвшинд дорвитой ахиц дэвшил гаргаагүй гэж  Дэлхийн банкны судлаачид  дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top