Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын дөрөвдүгээр багийн иргэн, 23 настай эмэгтэй энэ сарын 23-наас хойш сураггүй болоод байна.
Алга болсон Л нь Ховд их сургуулийн дөрөвдүгээр дамжаанд сурдаг бөгөөд энэ сарын 23-ны 07:00 цагт ах Н-ийн гэрээс хичээлдээ явахаар гарснаас хойш сураггүй болсон юм.
Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газар, “Ховд” их сургуулийн оюутнууд болон ар гэрийнхэн нь түүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Ховд гол болон уул, хавцал, ойролцоох газруудаар эрэн хайж байгаа ч ямар нэгэн сураг гараагүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Zurgiig ni taviach malnuud