ӨМНӨГОВЬ: Малчид санаачилгаараа багийн төвөө тохижуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран баг нь сумынхаа хэмжээнд хамгийн их газар нутагтай. Мөн хамгийн олон хүн ам оршин суудаг буюу 900 орчим иргэнтэй, 300 орчим малчин өрхтэй. 2016 оноос малчид иргэд өөрсдийн санаачилгаар бүтээн байгуулалт хийж багаа бүрэн тохижуулжээ.

Жил бүр мод тариалж ногоон байгууламжаа нэмэгдүүлдэг хүн, малын эмнэлэг, цайны газар, соёлын төвөө бүрэн шинэчилж малчид иргэд хурал хийх, эрүүл мэндийн болон соёлын үйлчилгээ явуулах хамгийн таатай орчныг бүрдүүлжээ. 2019 онд гэхэд “Ахмадын өргөө”-г байгуулсан байна. Хурал цуглаан хийх том жижиг өргөөтэй, хүн малын эмнэлэг, цайны газар, соёлын төвтэй бөгөөд Монгол Улсын хэмжээнд жишиг болохуйц багийн төвийн тохижилтыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн малчид, иргэд хийж чадсан байна.

Өмнөговь аймаг 59 багтай. Аймгийн тэргүүний баг болох Наран багийн тэргүүн туршлагаас бусад багийн дарга нар туршлага судалж, багийн дарга нарын нэгдсэн сургалт арга хэмжээг Наран багт зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top