Могой тэжээдэг эмэгтэйг аварга могой нь хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

АНУ-ын Индиана мужид могой үржүүлдэг нэгэн эмэгтэйг гэртээ амиа алдсан байдалтай түүний хөрш нь олжээ.

Лора Хёрст гэгч 36 настай эл эмэгтэйн хүзүүгээр 2.5 метр урт аварга могой ороосон байсан гэнэ. Талийгаачийн гэрт нийт 140 орчим могой олджээ. Цагдаа нар эмэгтэйг аварга могой боосон байж болзошгүй гэж үзэж байгаа ч үхлийн шалтгааны эцсийн дүгнэлтийг задлан шинжилгээний дараа гаргах гэнэ.

Орон нутгийн сонинд мэдээлснээр, 2001 онд түүний хөрш болох орон нутгийн цагдаагийн байцаагч Дон Мунсон могой үржүүлдэг байсан гэнэ.  Тухайн үед тэрбээр автомашины гараждаа 52 могойтой гэж ярьж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top