Засгийн газарт төрийн албан хаагчид гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглосон тухай мэдээлэл олон удаа ирсэн байна. Эдгээрээс хоёр мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь батлагдсан байна. Мөн “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглосон нь холбогдох баримтаар нотлогдсон тул ажлаас чөлөөлөхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын албаны дарга З.Мэндсайхан нарт даалгажээ. Мөн ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Төрийн албан хаагчид ийнхүү ёс зүйн алдаа гаргаж байгааг таслан зогсоох зорилгоор Засгийн газраас Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуульчилж, ажлаасаа шууд чөлөөлөгддөг байх заалттай болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Хуульд төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн үйлдлийг чангатгах, гадаадад зорчихдоо бизнес ангиллаар зорчихгүй байх, албаны машины хувийн ажилд ашиглахгүй байхыг тусгайлан заахаар болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр баяжсан лалрууд хүслээ дийлж чадалгүй казинод оржээ. Өмнө нь анхааруулсаар байтал ийм болох гэж. Буруу замаар олсон мөнгө дороос нь хатгаад суулгасангүй.