Ажлаасаа халагдсан дарга нарын КАЗИНО ТОГЛОЖ БУЙ БИЧЛЭГ дэлгэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Засгийн газарт төрийн албан хаагчид гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглосон тухай мэдээлэл олон удаа ирсэн байна. Эдгээрээс хоёр мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас өчигдөр гаргасан билээ.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглосон нь баримтаар нотлогдсон тул ажлаас чөлөөлөхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын албаны дарга З.Мэндсайхан нарт даалгасан байдаг. Мөн ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Төрийн албан хаагчид ийнхүү ёс зүйн алдаа гаргаж байгааг таслан зогсоох зорилгоор Засгийн газраас Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуульчилж, ажлаасаа шууд чөлөөлөгддөг байх заалттай болгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Хуульд төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн үйлдлийг чангатгах, гадаадад зорчихдоо бизнес ангиллаар зорчихгүй байх, албаны машины хувийн ажилд ашиглахгүй байхыг тусгайлан заахаар болжээ.

ВИДЕОГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hen negen(103.212.118.199) 2019 оны 11 сарын 08

Унасан хүн ууртай. Цуг тоглодог дарга нараа нэрлээд нэрлээд явчих.

0  |  0
Mongol(73.86.174.64) 2019 оны 11 сарын 08

Jiriin ajiltan, juulchilj yavaa juulchin casinood 50$ avaad oroh erh bhgui yu tegeed? Tegvel Mongoldoo casino baiguulaach

1  |  0
Zochin(107.77.204.81) 2019 оны 11 сарын 08

Zuugeer neg ajiltan casino togloj bolohgui yum uu tegeed? Teneg huuli batalj bh yum , yamar said darga bish,

2  |  0
mongol(202.21.100.210) 2019 оны 11 сарын 08

albany unaa bolon utasny tolboriig tor daadagaa bolix xregetei odoo uyed utas unaagui xun baixaa bolison teriigee ooroo daaj chadaxgui bol tor ruu buu oirt bas bai bna ooriin gsen bairgui darga gej odoo bxgui iim ulger yaridagaa bolix xeregtei

2  |  1
Top