Дорноговьд “Тоёота Камри” загварын суудлын автомашин осолджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн Төхөмийн хөндий гэдэг газарт Улаанбаатар хотоос тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Тоёота Камри” загварын суудлын автомашин өчигдөр /2019.11.08/ осолджээ. Автомашин онхолдож, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид ослын газар очсон байна. Мөн тус сумын Цагдаагийн хэлтсийн зургаан алба хаагч тухайн газар ажиллаж, автомашинд зорчиж явсан таван иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.  

Осолдсон автомашинд сууж явсан таван иргэний нэг нь БНХАУ-ын иргэн байжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээрх иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.9) 2019 оны 11 сарын 09

Iim mashin osol gargaj baigaagui yum bolov u ,niitlel n yagaad iim garchig tai bgaa yum bol

0  |  0
Top