Залуу бөхчүүд АНУ-д халз барилдаан хийлээ

2019 оны 11 сарын 11

Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид өчигдөр АНУ-ын чөлөөт бөхийн охидын “Wyoming Seminary” клубтэй Пеннсилвани мужийн Кингстон хотын “Карпентер” спорт төвд халз барилдаан хийжээ.

Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Б.Хонгорзул, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Энхцэцэг, өсвөр үе, залуучуудын улсын аварга, спортын мастер Б.Ууганбаяр болон Б.Нямсүрэн, О.Ууганцэцэг, Д.Шүрэн-Эрдэнэ гэсэн зургаан залуу тамирчин П.Чулуунбаатар, С.Мөнхдуулдах дасгалжуулагчийн удирдлага дор хүч үзжээ. Хоёр баг таван хүний бүрэлдэхүүнтэй хоёр удаа халз барилдаан хийж манайхан 1:4, 1:4-өөр ялагдлаа.

“Wyoming Seminary” нь сургалтаараа сүүлийн үед АНУ-д толгой цохиж байгаа бөгөөд тус клубийн ахлах дасгалжуулагчаар “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадамд АНУ-ын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Эрин Вандивер, туслах дасгалжуулагчаар дэлхийн таван удаагийн аварга Аделине Грэй нар ажилладаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top