Оросын УАШТ ирэх есдүгээр сард Москвад болно

2020 оны 07 сарын 21

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 24-28-нд Буриадын нийслэл Улаан-Үдэд болох ёстой байсан ч коронавирусийн халдварын улмаас цуцлагдсан. Арванхоёрдугаар сард насанд хүрэгчдийн ДАШТ болохтой холбогдуулан ОХУ-ын чөлөөт бөхийн холбооноос улсын аваргаа есдүгээр 18-29-нд нийслэл Москвад зохион байгуулахаар шийджээ. Москвад “Ковид19” цар тахал халдварласан хүмүүсийн тоо илт буурснаас гадна тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, урьдчилсан сэргийлэх нөхцөлийг дээд зэргээр хангасан учраас сонгосон гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top