Дэлхийд данстай Монголын бахархалт бүсгүйчүүд

2020 оны 10 сарын 24
Чөлөөт бөхийн төрөлд ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, Гавьяат тамирчин, Азийн аваргын мөнгөн медальт, Азийн хошой аварга гээд олон зүйлийн анхдагч, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын зодог тайлах ёслол, түүний нэрэмжит тэмцээн өнгөрсөн мягмар гарагт /2020.10.20/ Спортын төв ордонд болсон билээ.
 
Тэмцээнийхээ үеэр булган сүүлтэй Ц.Энхжаргал гавьяат олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн бүх эмэгтэй тамирчиддаа хүндэтгэл үзүүлсэн явдал хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал байлаа. Дэлхийд данстай 14 бүсгүйгээс энэхүү арга хэмжээнд “Баку-2007” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах, “ Страткона-2012”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг нар тодорхой шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй.
 
Монгол Улсад эмэгтэй чөлөөт бөхийн төрөл үүсч хөгжөөд 20 гаруй жилийн хугацаа өнгөрч байгаа. Гэсэн хэдий ч монгол бүсгүйчүүд бөхийн спортод унаган “авьяастай” гэдгээ олимп, дэлхийн дэвжээнд харуулж олимпийн наадмаас нэг хүрэл, ДАШТ-ээс дөрвөн алт, долоон мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн нь бэлхнээ харуулж буй за. Эгч нарынхаа замналаар дүү нар нь энэхүү үйл хэргийг үргэлжлүүлж, олимп, дэлхийд нэр алдраа дуурсгасан олон шилдэг тамирчид цаашид төрөх нь тодорхой.
 
Зураг дээр зүүн гар талаас:
 
 
1. МУГТ О.Насанбурмаа: “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгө, “Токио-2008”, “Стамбул-2011”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт
 
2. МУГТ О.Бурмаа: “Хернинг-2009” ДАШТ-ий мөнгө, “Будапешт-2013”, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт
 
3. МУХБ, МУГТ С.Батцэцэг: “Лондон-2012” олимпийн хүрэл, “Москва-2010”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алт, "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгө, "“Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт
 
4. МУГТ Д.Отгонцэцэг: “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт
 
5. МУГТ Ц.Энхжаргал: “Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл медальт
 
6. ОУХМ Б.Оюунсүрэн: “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт
 
7. ОУХМ Э.Сумъяа: “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт
 
8. МУГТ С.Цэрэнчимэд: “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт
 
9. МУГТ П.Орхон: “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт
 
10. ОУХМ Б.Шоовдор: “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт
 
11. ОУХМ Б.Болортуяа: “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.113.135) 2020 оны 10 сарын 24

Хүчирхэг бүсгүйчүүддээ аз жаргал, амжилт хүсэе

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 24

mundag oor hele yg alga

0  |  0
Top