Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж байна. Чөлөөт бөхийн төрөл өнөөдөр /2020.02.20/ эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
Дээрх таван жингийн урьдчилсан хагас шигшээ барилдаанууд болж, Монголын таван бүсгүй бүгд медалийн төлөө барилдахаар шалгарсан гэдгийг МЧБХ-оос мэдээллээ.
55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг шигшээд шалгарч, 50 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхнар, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ариунжаргал нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.
Медалийн төлөөх барилдаан манай цагаар 20:30 минутаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Pinki PINKI (IND) vs. Dulguun BOLORMAA (MGL) финалд үлдсэн харагдаж байна даа. мэдээгээ сайн нягталж үзэж бай.