Шабанбай, Жлагнев нарт хүрэл медаль шилжинэ

2020 оны 07 сарын 21

“Лондон-2012” олимпийн наадмын чөлөөт бөхийн 120 кг-ын жинд алт, мөнгөн медаль хүртсэн Артур Таймазов (Узбекистан), Давит Мозманашвили (Гүрж) нар допингийн улмаас медалиа хураалгахаар болсон. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тэдэнд ялагдаж хүрэл медаль хүртсэн Ираны Комейл Гасеми, ОХУ-ын Билял Махов нарт хоёуланд нь алтан медаль өгөхөөр болсон. Бөхийн төрөлд олимпийн түүхэнд анх удаа хоёр бөх нэг жинд олимпийн аварга болж байгаа юм. Тэгвэл ОУОХ-ны сайтад хүрэл медальт тамирчдын нэрийг албан ёсоор зарлалаа. Лондонд медалиа хураалгасан бөхчүүдэд 1/4 шигшээ барилдаанд ялагдсан АНУ-ын Тервел Жлагнев, Казахстаны Даулет Шабанбай нарт хүрэл медаль шилжинэ гэж Монголыни Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top