Монгол залуу бүх Японы ахлах сургуулийн аварга боллоо

2020 оны 10 сарын 12

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотод болж, монгол залуу аваргалжээ.

Тодруулбал, тус тэмцээний 92 кг-ын жинд 48 бөх барилдснаас ОУХМ Туваандоржийн Бөхчулуун зургаа ялж, түрүүлсэн талаар Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв. Түүний сурдаг “Ниппон Дайкаши” ахлах сургууль нь багийн тэмцээнд аваргалж хос алтан медалийн эзэн болжээ.

Т.Бөхчулуун нь 2001 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн бөгөөд анхны багш нь Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж. Дараа нь гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчиний удирдлага дор хичээллэж байгаад 2018 онд Наран улсыг зорьсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top