Ардын боловсролын тэргүүн ажилтан, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч, спортын мастер Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн арванхоёрдугаар сарын 12-14-нд Дархан-Уул аймгийн спорт хорооны зааланд боллоо. Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан тэмцээнд хот, хөдөөгийн 25 байгууллагын 480 гаруй тамирчин хөвгүүдийн 12, охидын зургаан жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Хөвгүүдийн 26 кг-д У.Буянхишиг, 29 кг-д Э.Бат-Эрдэнэ (хоёул Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс), 32 кг-д З.Мѳнхсайхан (Төв аймаг), 36 кг-д М.Аманбек (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс), 40 кг-д А.Даваадорж (Арслан), 45 кг-д Б.Одсүрэн, 50 кг-д Г.Болор-Эрдэнэ (хоёул Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс), 55кг-д Э.Энхболд (Төв), 60 кг-д Г.Батнасан (Арслан), 65 кг-д А.Энхтүвшин (73 дугаар сургууль), 71кг-д Н.Батбилгүүн (Төв), 92 кг-д Б.Баярболд (Спортын төв сургууль), охидын Охидын 48 кг-д Г.Оюунбилэг, 52 кг-д Т.Ренцэнмядаг (хоёул Алдар спорт хороо), 55 кг-д Б.Ганцэцэг (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс), 60 кг-д Т.Алтжин (Спортын төв сургууль), 65кг-д А.Даваажаргал (Налайх, “Голомт” цогцолбор), 70 кг-д Д.Халиун (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс) нар жин тус бүртээ аваргаллаа.
Спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб багийн дүнгээр нутагтаа тэргүүлж, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймаг, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай Спортын төв сургууль хоёр, гуравдугаар байрыг эзлэв.
Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Б.Одсүрэн (Дархан-Уул), эмэгтэй тамирчин Г.Оюунбилэг (Алдар), шилдэг шүүгчээр улсын шүүгч Э.Одчимэг нар шалгарчээ.
Тэмцээний үеэр Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн, Дархан сумын засаг дарга Б.Азжаргал, БТСГ-ны дарга, гавьяат дасгалжуулагч Н.Батлав нар тус аймгийн тамирчин Н.Очир-Эрдэнэ, Б.Ганцэцэг Д.Халиун нарт спортын дэд мастерийн цол тэмдгийг гардуулан өгөв.
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )