Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн Бор-Овооны давст гэдэг газар энэ сарын 10-ны өдөр 46 зорчигчтой “Гранвэрд” загварын автобус “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Том оврын автобус нь Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ба автобусанд 43 том хүн, гурван хүүхэд зорчиж явжээ.
Ослын тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, Эрүүл мэндийн төвийн гурван алба хаагч, ослын газар очиж, зорчигч нарын биеийн байдалд үзлэг хийж, 13 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Мөн Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргаж, зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэн тус аймгийн төвд авчирчээ.
Сэтгэгдэл ( 0 )