Монгол Улсын төрийн албаны ил тод байдлыг хангах, сайн засаглал, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төрийн албаны процессыг дахин инжинерчилэх, төрийн албаны инновоци хөгжлийг нэмэгдүүлэх замаар төр, иргэн, хувийн хэвшил, хоорондын итгэлцлийг сайжруулах зорилгоор өнөөдөр /2019.11.12/ Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд “Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” сэдэвт форум эхэллээ.
Тус форумд Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, зарим яамд, болон бусад аймаг нийслэл, сум дүүргийн болон Орхон аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, сумд Төрийн захиргааны төлөөлөл 400 орчим төрийн албан хаагч оролцож байна. Форумын үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар үг хэллээ. Форумын үеэр “Монгол Улсын төрийн албаны хөгжил, шинэтгэл, цаашдын зорилт”, “Төрийн байгууллагад олон улсын стандарт нэвтрүүлэлт, цахим засаглал ба процессийн дахин инженерчлэл”, “Тогтвортой хөгжил ба нийгмийн засаглал”, “Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа” гэх мэт илтгэлүүд хэлэлцүүлэгдэж байгаагаас гадна салбар хуралдаануудаар үргэлжлэх юм. Форумын төгсгөлд нэгдсэн хуралдаан болж зөвлөмж гаргана.
“Монгол улсын төрийн албаны менежментийн хөгжил” форумыг Монгол улсын төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эррхлэх газар, АТГ, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Олон улсын “Конрад Аденауэр сан”, “Lead Mongolia” хөтөлбөрийн “ТАС” төсөл, Нийгмийн итгэлцэл-Тогтвортой хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
ЗДТГ-ын Мэдээллийн төв
Сэтгэгдэл ( 2 )
үндсэн хуульд эрдэмтэдээ дэмжих заалт шинээр
дарга ч цэрэг ч бай энгийн иргэн хүртэл нано технологыг хийсэн байж болно