Т.Түвшинтулга өнөөдөр алтан медалийн төлөө барилдана

2019 оны 11 сарын 16

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өчигдөр /2019.11.15/ Казахстаны Тарас хотод эхэллээ.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн 57, 61, 74, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болсон бөгөөд Монголын гурван бөх барилдсан юм.

57 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга дөрөв дараалан ялсан. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө барилдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top