Манай бүсгүйчүүд Оросыг ялж гараагаа амжилттай эхлүүллээ

2019 оны 11 сарын 16

Япон улсын Нарита хотод өнөөдөр /2019.11.16/ эхэлж байгаа чөлөөт бөхийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг манай бүсгүйчүүд амжилтаар эхлүүллээ.

Монгол Улсын эмэгтэй багийн тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа хойд хөршийн бүсгүйчүүдтэй хийж 6:4-өөр буулган авсан талаар МЧБХ-оос мэдээллээ. Тодотговол, ОУХМ Б.Чимгээ, Б.Болортуяа, А.Батцэцэг, Э.Гантуяа, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар чухал ялалт байгуулсан байна. Ингэснээр манай тамирчид хэсгийн "В" хэсгийн сүүлийн барилдаанаа 17:00 цагт 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хийнэ. Хэрэв ялбал алт, ялагдвал маргааш хүрэл медалийн төлөө барилдах юм.

ЭХНИЙ БАРИЛДААНЫ ДҮН:

МОНГОЛ - ОХУ 6:4
50 кг: Буяндалай Чимгээ - Дарья Лексина цэвэр ялсан
53 кг: Нандинцэцэгийн Анударь - Милана Дадашева 1:10
55 кг: Бат-Очирын Болортуяа - Ольга Хорошавцева 4:4
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Марина Симонян 12:5
59 кг: Баатаржавын Шоовдор - Любовь Овчарова 1:14
62 кг: Энхбатын Гантуяа - Ульяна Тукуренова 8:2
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Наталья Федосеева 3:7
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Анастасия Братчикова 5:0
72 кг: Энх-Амарын Даваанасан - Евгения Захарченко 2:1
76 кг: Ганбатын Ариунжаргал - Екатерина Букина 0:10

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.218.124) 2019 оны 11 сарын 16

Amjilt.

0  |  0
монгол(202.179.31.98) 2019 оны 11 сарын 16

Шоовдох ямар хол ялагдаа вээ

0  |  0
Od (182.160.33.235) 2019 оны 11 сарын 16

Amjilt Amjilt bas dahin Amjilt !!!

0  |  0
Top