"Босоо" Г.Самдан аваргын ойн барилдаанд аймгийн заан Г.Бадрах түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 16

Ардын засгийн анхны аварга, олны дунд "босоо" хэмээн алдаршсан Ганжууржавын Самдангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр /2019.11.16/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Хэнтийм аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн заан Г.Бадрах түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэлээ.

Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серик, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Даваа-Очир нар үлдэв.

Хүчит бөхийн барилдааны үеэр Өвөрхангай аймгийн хужирт сумын харьяат, Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнд "Босоо" Г.Самдан аваргын үр хүүхдүүд хүндэтгэл үзүүлсэн юм.

Г.Самдан аваргын нэрэмжит барилдааныг түүний үр хүүхдүүд, Хэнтий аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн Баянхутаг сумын ЗДТГ, Баянхутаг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Хан Хэнтийн аварга” дэвжээнээс Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулав.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бох сонирхогч (103.26.193.246) 2019 оны 11 сарын 17

Хэнтий нутгийн хуу сайхан барилдлаа, ийм маягаар явбал аль ч аймгийн бох Улсын наадамд туруулж болох л талтай

0  |  0
Top