ОУХМ Т.Түвшинтулга аваргын тавцанд зогсож чадлаа

2019 оны 11 сарын 16

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн Казахстаны Тарас хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

57 кг-ын жинд ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга алтан медалийн төлөө өнөөдөр барилдана гэж өмнө нь энд мэдээлсэн билээ. Тэгвэл Т.Түвшинтулга дөнгөж саяхан алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн 23 хүртэлх насны ДАШТ-д манай ОУХМ З.Занабазарыг ялж улмаар мөнгөн медаль хүртсэн эзэн орны Адлан Аскаровыг 6:1-ээр ялснаар аваргын тавцанд зогслоо. Ийнхүү тэрбээр манай улсаас тус тэмцээнд аваргалсан дөрөв дэх тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран 2014, ОУХМ О.Үйтүмэн нар 2014, 2018 онд түрүүлж байв.

Өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран Казахстаны Мейиржан Ашировт, 86 кг- д ОУХМ Г.Ганхуяг Европын наадам болон Европын аварга ОХУ-ын Даурен Куруглиевт хагас шигшээд ялагдснаар маргааш хүрлийн төлөө, 65 кг-д Б.Батмагнай, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар дагаж барилдана.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.57.92.108) 2019 оны 11 сарын 17

Болж дээ

2  |  0
Top