Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр төр, нийгэмдээ онцгой гавьяа байгуулсан нэг эрхмийг "Чингис хаан" одонгоор шагнадаг. Тэгвэл энэ жилийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт олгохоор болсон талаар дөнгөж сая Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд олон нийтэд албан ёсоор зарлалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Энэ жилийн "Чингис хаан" одонг "The Hu" хамтлагт хүртээхээр боллоо" хэмээн тодотгов.
"Чингис хаан" одонг ирэх долоо хоногт буюу энэ сарын 27-нд олгохоор болжээ.
Энэхүү нэр хүндтэй одонг 2015 оноос эхэлж олгосон байдаг. Харин өнгөрсөн жил болон 2007, 2008 онд "Чингис хаан" одонг хэн нэгэнд олгоогүй байдаг.
"ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЖ БАЙСАН ЭРХМҮҮДИЙН НЭРС
- 2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 он: Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 он: Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 он: Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 он: Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2012 он: Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
- 2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
- 2014 он: Академич Хавтгайн Намсрай
- 2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 он: Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
- 2017 он: Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр нар тус тус хүртэж байжээ.
Сэтгэгдэл ( 14 )
Ухаалаг байгаарай даа нөгөө юм энэ тэрд холбогдчихов доо. Тэгж л их эзнийхээ нэр төрийг баастав аа та нар
Дэлхийд Монголыг мэдрүүлж, Монгол рокийг буй болгож буй хамтлагийг мэдэхгүй гэнэ үү?
Дараагийнх нь эмч нарт олгох болтугай
очирбат,бага бандид ахадсан шагналыг өгсөн эзэгтэй нь хамт ....??????
энд энэ 2 хулгайч долдойд яасан гэж өгсөн юм бол хурааж аваасай луйварчидын загалмайлсан эцэг Боролдой Долдой 2
Очирбат Багабанди Гончигдорж нараас хураах хэрэгтэй бнаа
Энд нэг одон шагнал хүртэх гавъяа түй ч байхгүй 2 шаар авсан байхын, багбанди очбат гэдэг нусан чавхнуудаас буцааж авах хэрэгтэй,улс орныг сүйтгэсэн новшнууд өөрсддөө өгсөн бна
Очирбат Багабанди 2 н одонг хураах хэрэгтэй
Ийм хамтлаг байлаг гэж мэдэхгүй вм байна?! Энэ шагнал нь ийм хямдхан юмуу?!
Дэмжиж байна монгол гэдэг нэрийг дэлхийд таниулж байгаа
Дэмжиж байна.
ДЭМЖИЖ БАЙНА. ДЭЛХИЙД МОНГОЛ ГЭДЭГ НЭРИЙГ ДАХИН ТАМГАЛЖ БАЙГАА МУНДАГ ЗАЛУУС БАЯР ХҮРГЭЕ! ДААШКА ПРОДЮСЕРТ БАЯР ХҮРГЭЕ!
Энэхүү нэр хүндтэй одонг 2015 оноос эхэлж олгосон байдаг. Харин өнгөрсөн жил болон 2007, 2008 онд ”Чингис хаан” одонг хэн нэгэнд олгоогүй байдаг. ЭНЭ ЮУ ГАСЭН ҮГ ВЭ \n
demjij bnaa. ene zuv