Ким Жон Ун: Дайны бэлэн байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнд ордог агаарын десантын анги нэгтгэлийн хээрийн буулт гүйцэтгэх үеэр хээрийн удирдлагаар хангалаа гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ даваа гарагт мэдээллээ.

Агаарын цэргийн сургуулилт АНУ, БНСУ төлөвлөж байсан агаарын хамтарсан сургуулилтаа хойшлуулах шийдвэр гаргаснаас хойш нэг өдрийн дараа болжээ.

Ким Жон Ун десантуудын ур чадварыг өндрөөр үнэлж, дайны нөхцөлийн санагдуулам ширүүн нөхцөлд Солонгосын армийн дайны бэлэн байдал, хатуужлыг шалгах  сургуулилтыг явуулах шаардлагатайг онцолжээ.

Пентагоны тэргүүн Марк Эспер ням гарагт БНАСАУ-тай харилцааг сайжруулах явцыг дэмжих үүднээс АНУ, БНСУ арваннэгдүгээр сарын сүүлээр төлөвлөж байсан агаарын хамтарсан сургуулилтаа хойшлуулах шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Унд хандан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах гэрээг даруй байгуулахыг уриалж, ойрын хугацаанд түүнтэй уулзана хэмээн амлажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top