Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын салбарын анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 17-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжилд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 2019 оны байдлаар Ховд аймгийн төрийн өмчийн 32 цэцэрлэгт 860 гаруй багш, ажилчид ажиллаж 7121 хүүхдийг өдрийн бүлгээр, 720 хүүхдийг хувилбарт сургалтаар сурган хүмүүжүүлж байна.
СӨБ-ын салбарын анхдугаар зөвлөгөөнд 17 сумын 40 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнуудын төлөөлөл 300 орчим хүн оролцлоо. Зөвлөгөөнөөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.
Мөн тус зөвлөгөөнд оролцогчид “Хүүхдийн хөгжилд эцэг эх, олон нийтийн оролцоог өргөжүүлэх боломж”, “Бага насны хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь”, “Бага насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлт, үнэлэх арга зам”, “Хоолны амт, чанар, эрүүл мэнд”, “Багш ажилтны ёс зүй ба хандлага” гэсэн таван чиглэлээр зөвлөмж гарган, хэрэгжүүлж ажиллахаар болов.
Сэтгэгдэл ( 0 )